УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ АЛБА
ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТ, ЭЗЭМШИЛТ-АЖИЛТАН БҮРИЙН ХАРИУЦЛАГА

Дохиолол холбооны алба нь галт тэрэгний хөдөлгөөний системийг зохион байгуулж аюулгүй байдлыгНайдвартайШуурхайхангаж ажилладаг.

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ ЛАБОРАТОРИЙН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Тэрбум мод аян үргэлжилсээр

Дохиолол холбооны лабораторийн нэрэмжит онол практикийн бага хурал болно

Албаны ерөнхий инженер дохиолол холбооны лабораторид ажиллаа
Улаанбаатар төмөр замын хэмжээний хэмжил зүйн лабораториуд туршлага судлах өдөрлөг болж өнгөрлөө

Дохиолол холбооны 2-р ангийн хэмжээнд хоёрдугаар оптик шилэн кабель бүрэн суурилуулж дууслаа
Дохиолол холбооны албаны үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд

Дохиолол, төвлөрүүлэлт хориглолын байгууламж
Өртөө, зөрлөгүүдийн сум дохионы удирдлага, хяналтыг релен цахилгаан төвлөрүүлэлтийн болон микропроцессорын төвлөрүүлэлтийн системүүдийг ашиглан гүйцэтгэдэг.

Хэмжил зүй
Дохиолол холбооны албанд ашиглаж байгаа бүх төрлийн самбарын болон зөөврийн хэмжих хэрэгсэлүүдийг Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас олгосон Итгэмжлэлийн хүрээнд оношлогоо, баталгаажилт, засвар үйлчилгээг гүйцэтгэж байна.

Холболтын байгууламж, телефон, телеграфын холбоо
Хэрэглэгчидэд суурин телефон холбоо, олон улсын болон хот хоорондын ярианы үйлчилгээг үзүүлж, төмөр замын дагуух бүх өртөө, зөрлөгүүдэд технологийн цахилгаан мэдээг дамжуулж байна.

Технологийн холбоо, дамжуулах байгууламж
Төмөр замын тээврийн үйл ажиллагааг галт тэрэгний захирагчийн холбоо, шугам замын холбоо, өртөө хоорондын холбоо, зөвлөлгөөний холбоо, паркын чанга яригчийн холбоо болон бусад шуурхай холбоогоор ханган ажиллаж байна.

Сүлжээ
Төмөр замын дагуу салбар нэгжүүд болон аж ахуй нэгж байгууллага, хувь хэрэглэгчдэд "Төмөр замын нэгдсэн сүлжээ", интернетийн үйлчилгээг үзүүлдэг.

Хяналтын камер
Төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, гүүр, гарам, хиймэл төхөөрөмжүүдийг хяналтын камерын системээр хянадаг.

Технологийн радио холбоо
Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг аналог хэт богино долгионы систем, тоон TETRA системийн радио холбоогоор зохион байгуулж байна.

Оптик шилэн кабель
Монгол улсад анх суурилуулсан төмөр замын дагуух шилэн кабелийн магистрал сүлжээгээ ашиглан төмөр замын тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Төмөр замын нэгдсэн лавлах
Төмөр замын үйлчилгээний талаар хэрэглэгчид мэдээлэл өгөх, галт тэрэгний хуваарь, зорчих тасалбарын үнэ, тариф, онлайн тасалбар захиалах үйлчилгээг 24/7 цагаар үзүүлж байна.