Баян-Түмэн тасаг

Баян-Түмэн тасаг

Эх орныг батлан хамгаалах цэрэг стратегийн зориулалттай 1939 онд байгуулагдсан Эрээнцав-Баянтүмэний 238 км урттай өргөн царигийн төмөр замын нэг хэсэг нь болж уг дохиолол холбооны хэсэг байгуулагджээ. ЗХУ-ын цэргийн төмөр замчид ажиллуулж байсан Дорнодын төмөр замыг 1956 онд Монголын тал хүлээн авснаар, уг замын дохиолол, холбооны тоног төхөөрөмжүүдийг Монгол хүмүүс гардан ажиллуулах болсон юм. Эхэн үедээ дэгээн дээр тогтоосон 238 км урттай дөрвөн хос агаарын биметалл ба ган шугамыг ашиглаж байснаа түүнийг хөндлөвчинд шилжүүлсэн нь одоог хүртэл ашиглагдаж байна. Өртөө зөрлөгүүдийн хоорондын замын хориглолд цахилгаан очирын системийг (ЦОС) ашиглаж байна.

Холбоо

Өртөө зөрлөгүүдийн хооронд орох дохионд хоёр далавчтай гар семафор  хэрэглэж байгаа. Эрээнцав, Чингисийн далан, Хавирга, Хэрлэн өртөөдийн сумуудыг мелентьевийн цоож замнал хянах байгууламж, сум дохионы түлхүүрийн хамаарлаар тоноглон ашиглаж байна. Баянтүмэн өртөөг замнал релейний төвлөрүүлэлтэнд 1982 онд  оруулан одоог хүртэл ГТХАБ-ыг ханган ажиллаж байна.

Баянтүмэний холбооны байшин нь шугамын оруулалтын ВИС, ДСТ-2-61, ПСТ-2-60 зогсоогуур болон Оросын холбооны улстай өндөр үелзэлийн ОВ-3-3 зогсоогуур ашигладаг. Мөн өөрийн эзэмшлийн 7.8 км шилэн кабель, тоон дамжуулах байгууламж, HICOM маягийн АТС-ын хэвийн ажиллагааг ханган хэрэглэгчдэд үйлчилж байна. Мөн Баянтүмэн тасгийн аж ахуйн нэгжүүдийг УБТЗ-ын дотоод сүлжээнд болон интернетийн сүлжээнд холбосон. 2011 онд бүх өртөө, зүтгүүрийг  ICOM маягийн радио станцаар тоноглосон. Мөн ГТХАБ-ыг хангах үүднээс зүтгүүрүүдийг хяналтын камераар тоноглож хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Одоо манай хамт олон Ахлах инженер - 1, ахлах механик - 1, МРЦ - ын механик – 1, монтёр – 1, шугам замд механик - 2, ШАТ – ын механик – 4, АТС-ын механик-1, Сүлжээний механик – 1, Радио механик – 1, Цахилгаан монтёр – 2 нийт 15 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Баянтүмэн тасгийн Холбооны хэсгийн хамт олноос нийт төмөр замчиддаа УБТЗ ХНН-ийн 70 жил, Баянтүмэний төмөр зам үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

 


Хэвлэх   И-мэйл