Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2-р ангийн хэмжээнд 2018 оноос үе шаттайгаар Галт тэрэгний хөдөлгөөний найдвартай ажиллагаа, мэдээллийн тасралтгүй ажиллах нөхцлийг хангах зорилгоор 2-р шилэн кабель суурилуулах ажил хийгдэж эхэлсэн.
Тухайн ажлын хүрээнд 2018 онд Амгалан-Багахангай, 2019 онд Толгойт-Мандал, 2020 онд Мандал-Зүүнхараа, 2022 онд Багахангай-Чойрын чиглэд 2-р шилэн кабелийн ажил хийгдэж Дохиолол холбооны 2-р ангийн хэсэглэлийн гол зам дагуу 260км 24 корын газрын шилэн кабель бүрэн суурилуулж дуусгалаа.
Мэдээллийн эх сурвалж : Дохиолол холбооны 2-р ангийн холбоо хариуцсан ахлах инженер Б.Чингүүнжав