Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УБТЗ-ын хэмжил зүйн лабораториудын төлөөлөл Төв засварын үйлдвэрийн металл судлалын лаборатори,
Эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн цахилгаан тоолуурын лаборатори, Дохиолол холбооны лаборатори болон Стандарт хэмжил зүйн газрын хэмжлийн лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд УБТЗ-ын хэмжил зүйн лабораториудын чадавх болон үйл ажиллагааны хүрээг мэдээлснээр хэмжил зүйн нэгдмэл байдлыг УБТЗ-ын хэмжээнд ханган ажиллаж байгааг нотолсон арга хэмжээ боллоо. Мөн Хэмжил зүйн ажилчдын ур чадварын тэмцээн, ''Дижитал эрэн дэх хэмжил зүй'' цахим форум Замын ерөнхий инженерийн төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж ажиллаж байна.
Мэдээллийн эх сурвалж : Дохиолол холбооны лабораторийн шалгалт, тохируулгын ахлах инженер Б.Сэргэлэнтуяа