Дохиолол холбооны албаны ерөнхий инженер болон чиглэл хариуцсан ИТА – д Дохиолол холбооны лабораторид 2022-05-11 өдөр лабораторийн ажил үүрэгтэй танилцаж, бүх чиглэл хариуцсан инженерүүдтэй холбооны ангиуд дээр үүсч байгаа цаг үеийн асуудлуудаар санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтын явцад дохиолол холбооны алба болон лаборатори хэрхэн хамтарч ажиллах, ангиуд дээр гарч буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, цаашдын албаны бодлогын талаар ярилцав.