ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ ЛАБОРАТОРИЙН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

                  Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны албаны харъяа Дохиолол холбооны лабораторийн түүхт 70 жилийн ойд зориулан “ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМИЙН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт онол практикийн бага хурал Дохиолол холбооны алба болон Төмөр замын дээд сургуультай хамтарч Төмөр замын дээд сургуулийн хурлын зааланд өнгөрөгч 7 – р сарын 1 нд амжилттай зохион байгуулагдлаа.


OPBX 2

Ерөнхий шүүгч :

Б.Баатаржаргал /Дохиолол холбооны албаны ерөнхий инженер/

Шүүгч нар :

Д. Хатанзориг /Дохиолол холбооны албаны ДТХ хариуцсан ахлах инженер/

Н. Энхдалай /Дохиолол холбооны албаны Радио холбооны ахлах инженер/

Н. Оюунсүрэн /Дохиолол холбооны Лабораторийн дарга/

Ч. Цогтбаяр /Дохиолол холбооны Лабораторийн ДТХ-ын ахлах инженер, МУ-ын зөвлөх инженер/

М. Бямбасүрэн /ТЗДС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор/
OPBX 3

Тус хуралд дараах 12 ширхэг илтгэл ирүүлсэн.

  • Т.Батцэнгэл /Ахмад холбоочин / - Дохиолол холбооны салбарын хэмжээнд гологдол, дутагдал гарах эрсдэлийг бууруулах арга зам, нөлөөлж буй хүчин зүйл, техник технологийн шинэчлэлт, шийдэл
  • Б. Чулуундаваа /ДХ-ны 1-р ангийн холбоо хариуцсан ахлах инженер / - Тетра системийн тоон радио сүлжээний бүрхэлтийг сайжруулах нь
  • Т.Пүрэвтуяа¹, Г. Гансувд² /¹²ДХ-ны 3-р ангийн Замын-Үүд холбооны механик/ - Байгууллагын тогтвортой орших үндэс
  • Ш. Сурмаажав /ДХ-ны 2-р ангийн маркетинг / - “19001949 Төмөр замын лавлах”-ын цаашдын чиг хандлага
  • Б. Сүхбат /ДХ-ны 2-р ангийн шугамын хэсгийн механик / - Зам төмөр хэлхээний хүчдлийн хяналтын системийн хөгжүүлэлт
  • О. Насанбат /ДХ-ны 2-р ангийн ашиглалт хариуцсан орлогч дарга / - Дохиолол холбооны салбарын хэмжээнд гологдол, дутагдал гарах эрсдэлийг бууруулах арга зам, нөлөөлж буй хүчин зүйл, техник технологийн шинэчлэлт, шийдэл
  • М. Тэмүүлэн¹, Д. Болд-Эрдэнэ² ДХ-ны 1-р ангийн КИПхолбоо тасгийн Радиогийн инженер ²ДХ-ны 1-р ангийн КИП холбоо тасгийн Цамхаг баз станцын инженер/ - Сүхбаатар өртөөний сэлгээний алслагдсан замуудад радио бүрхэлтийг сайжруулах
  • Б. Барс /ДХ-ны 2-р ангийн Радио холболтын шалган турших тасгийн тетра системийн админ/ - Улаанбаатар-2, 45-р баз станцыг өргөтгөх, үр өгөөжийг дээшлүүлэх
  • С. Ариунтөгс /ДХ-ны 2-р ангийн залгагч / - “Төмөр замын Дохиолол Холбооны системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх нь”сэдэвт онол практикийн бага хурлын илтгэл
  • Д. Ганчимэг¹, М. Цогтбаатар², Г. Нандинцэцэг³ ТЗДС-ийн Дохиолол холбооны багш, Хөтөлбөр хариуцсан дэд профессор ² ³ТЗДС-ийн Дохиолол холбоо автоматикийн ангийн оюутнууд / - Өртөөний жижүүрийн автоматжуулсан ажлын байрны програм хангамжийг зохион турших
  • Д. Ганчимэг /ТЗДС-ийн Дохиолол холбооны багш, Хөтөлбөр хариуцсан дэд профессор/ - Улаанбаатар төмөр замын автоматикийн системийн өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлагын талаарх судалгаа
  • Г.Дэмбэрэлдодов¹, Т.Шүрэнцэцэг² /¹ ²ТЗДС-ийн Дохиолол холбоо автоматикийн ангийн оюутнууд / - Хөдлөх бүрэлдэхүүний дугаар тэмдэглэгээний код бичих

OPBX 4
OPBX 5
OPBX 6
OPBX 7
OPBX 8
OPBX 10
OPBX 14
OPBX 15Дээрх илтгэлүүд нь онол практикийн бага хурлын сэдвийн хүрээнд цаашдын Улаанбаатар төмөр замын холбооны тоног төхөөрөмжүүд болон хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, шинэ бүтээл, иновацын зэрэг нэн шаардлагатай асуудлуудыг хөндсөн маш сонирхолтой бага хурал боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж, дүгнэж байна.

Хуралд оролцогчдод шүүгчдийн өгсөн оноогоор дараах байруудыг эзлүүлсэн

Үүнд :

I байр: Т.Батцэнгэл /Ахмад холбоочин / Өргөмжлөл, 500,000 төгрөг

II байр: О. Насанбат /ДХ-ны 2-р ангийн ашиглалт хариуцсан орлогч дарга / Өргөмжлөл, 300,000 төгрөг

III байр: Б. Сүхбат /ДХ-ны 2-р ангийн шугамын хэсгийн механик / Өргөмжлөл, 200,000 төгрөг

Шагналт байр: Д. Ганчимэг   /ТЗДС-ийн Дохиолол холбооны багш, Хөтөлбөр хариуцсан дэд профессор/ нар тус тус шалгарав.
OPBX 16OPBX 17


Хэвлэх   И-мэйл